Монгол, Казахстан дээд түвшний харилцан айлчлал хийх боломжийг судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-25 14:06:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Адылбаевыг хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Наурызын баярын мэндийг дэвшүүлж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, худалдааны бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх чиглэлээр хамтран ажиллахыг чухалчлав.



Талууд COVID-19 цар тахлын үеэр баримталж буй журам, шаардлагын хүрээнд дээд түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх боломжийг хамтран судлахаар тохиролцож, хоёр тал болон олон талт хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ойрын үед хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.

Холбоотой мэдээ