Ирэх сард тусгай нислэгээр 2100 иргэнээ татан авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-25 18:31:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тусгай нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулж дөрөвдүгээр сард нийт 12 тусгай нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй 2100 орчим монгол иргэнээ татан авахаар төлөвлөж буйг ГХЯ-наас өнөөдөр зарлав. 


Тодруулбал, Сөүл рүү долоо, Токио руу хоёр, Франкфурт руу хоёр, Истанбул руу нэг удаагийн тусгай нислэг үйлдэх юм. Тухайлбал, ирэх сарын 1-нээс БНСУ-ын Сөүл хотоос 160 иргэн, 6-нд Япон улсын Токио хотоос 160 иргэнээ татан авна. Мөн ирэх сарын 7-нд БНСУ-ын Сөүл хотоос 160 иргэн, 10-нд БНТУ-ын Истанбул хотоос 250 иргэнийг тусгай нислэгээр татан авахаар төлөвлөжээ. 


Ирэх сард үйлдэх тусгай нислэгийн хуваарийн дэлгэрэнгүйг дараах зурагнаас авна уу.



Холбоотой мэдээ