Ж.Эрдэнэбатыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-26 10:32:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр батлав.


Тус Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар уншиж танилцуулснаар санал хураав. Хуралдаанд оролцсон 64 гишүүний 41 нь буюу 64.1 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжиж, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүн боллоо. 


Ж.Эрдэнэбат нь энэ сарын 18-нд УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн юм. 

Холбоотой мэдээ