Амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлэх шаардлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-26 12:34:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. COVID-19 халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж, Улаанбаатар хот төдийгүй 10 орчим аймагт цар тахал дэгдээд байна.

 

Мөн мэргэжлийн байгууллагуудаас хийсэн COVID-19 халдварын салбар дундын 22 дахь шатны эрсдэлийн үнэлгээгээр эрсдэлийн түвшин “маш өндөр” гэсэн дүгнэлт гарч, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг нэг сараар сунгасан.

 

Ажилтан, албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, анхаарал халамж тавих, дархлааг дэмжих нь коронавируст халдварт өртөх эрсдэлийг бууруулна.

 

Эрсдэлийн түвшин өндөр байгаа учир байгууллага, хувь хүн бүр COVID-19”-ийн халдвараас сэргийлэхийн тулд амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлэх шаардлагатай байна.

 

Байгууллага:

• Ажилтнуудын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байрлуулах

• 1,5-2 метрийн зайн тэмдэглэгээ хийх

• Өрөө тасалгаанд 2 цаг тутамд агаар сэлгэлт хийх

• Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх

• Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах

• Хурал, уулзалтыг цахимаар хийх

• Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйтгэх

• Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй, дасгал хөдөлгөөн хийх

• Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах

• Ариун цэврийн өрөөнд саван, гар халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах

• Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх

• 14 хоногт 1 удаа халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх


Ажилтнууд:

• Дотоод, гадаад орчинд амны хаалт зүүх

• Гараа сайтар савандаж угаах

• Гараа нүд, ам, хамартаа хүргэхгүй байх

• Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх

• Алсын зайнаас мэндчилэх

• Хүнтэй 1,5-2 метрийн зайнаас харилцах

• Компьютер, ширээ сандал зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйтгэх

• Бээлий өмсөх

• Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх

• Давс, нимбэг, содтой бүлээн усаар ам, хоолойг зайлах

• 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх

• Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх

• Шүлсээ ил задгай хаяхгүй байх

 

Мөн халдвар авах эрсдэлийг бууруулах зорилгоор ИНЕГ, ИНҮТ-ийн нийт ажилтанд үдийн цайны цагаар хөл хөдөлгөөн ихтэй хоолны газруудаар үйлчлүүлэхээс аль болох татгалзаж, үдийн цайгаа гэрээсээ авч ирэх санаачилга гарган ажиллахыг ИНЕГ-ын Гамшгаас хамгаалах түр штаб уриалж байна.

Холбоотой мэдээ