Дэлгэрэх ямааг үржлийн хэсгээр баталгаажуулахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-14 18:26:51

Дорноговийн Дэлгэрэх улаан ямааг судлах явцад үзүүлэлт нь омгоос дээш  гарсан учир одоо хамгийн дээд буюу үржлийн хэсгээр батлахаар болсон талаар тус аймгийн ХХААГ-ын дарга Ж.Наранболд ярив.

Одоо өнгөрсөн жилүүдэд хийсэн судалгааг ХХАА-ын Сайдын тушаалаар байгуулагдсан  Ажлын хэсэг ирж баталгаажуулах ажил үлдээд байгаа аж. Хөдөө аж ахуйн салбарт тэр тусмаа мал аж ахуйн салбарт гарсан энэ дэвшил бол малчдын амьдралыг тэтгээд зогсохгүй  Дорноговь аймгийн брэнд бүтээгдэхүүн болох юм.  

Дорноговь аймгийн ЗДТГ, ХХААГ, Дэлгэрэх сумын ЗДТГ улсын МААЭШХ-тэй хамтарч сүүлийн таван жилийн хугацаанд өндөр ашиг шим сайтай Дэлгэрэх омгийн улаа ямаа гаргаж авах туршилтын ажлыг хийсэн. Судалгаагаар Дэлгэрэхийн улаан ямааны ноолуурын гарц бусад үүлдэр омгийн ямаанаас илүү, ноолуур нь 13-15 микронтой төдийгүй ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нэн тохиромжтой гэдгийг судлаачид болон “Говь” компанийн мэргэжилтнүүд тогтоосон юм.

 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ