Тээврийн хэрэгслийн татвар хураалт ирэх сарын 1-нд дуусна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-15 04:49:35

Баян-Өлгий аймгийн   Өлгий суманд автотехникийн татвар төлөлтийн ажил эхэллээ.

Татварын хэлтсийн энэ салбарыг хариуцсан мэргэжилтэн С.Айбек энэ ажлын тухай хийсэн мэдээлэлдээ, Хөдөө сумдынхыг бараг барагдуулж дууслаа. Үлдсэн нь татвараа энд ирээд хураалгах боломжтой. Татварыг хоёр цэг дээр хураан авч байна. Долоодугаар сарын нэгэн гэхэд дуусна. Мөн бууны татварын хуульд заасан хугацаа наймдугаар сарын нэг. Хамтад нь тушааж болно. Татвараас зайлсхийсэн тохиолдолд хөдөлгөөнд оролцох боломжгүй болохын дээр хугацаа хэтрүүлсэний хүү, торгууль оногдуулах болно гэв.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ