Дархлаажуулалт удаашралтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-15 04:57:58

Улаан бурхан өвчинөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт эхлээд удаж байгаа ч энэ ажил удаашралттай байна.

Аймгийн эрүүл мэндийн газрын вакцинжуулалтын ажил эрхэлдэг мэргэжилтэн Е.Риза энэ ажлын тухай ярихдаа, -Өнгөрсөн өвөл, хавар энэ өвчнөөр голдуу 18-30 насны хүмүүс өвдсөн тул энэ насны хүмүүсийг хамруулах ажил явагдаж байна. Эмч нар хөдөө нутгаар явж үйлчлэв. Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдээр удаа дараа зар тарааж, аймгийн төвийнхөн өрхийн эмнэлэгт ирж вакцин хийлгэхийг урьсаар байгаа ч хүний тусын төлөөх үнэ төлбөргүй энэ арга хэмжээнд бүрэн хамруулж амжихгүй байна гэв.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ