УИХ-ын гишүүн Г.Ганболдыг Дэд хорооны даргаар сонгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-30 13:05:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, тус Байнгын хорооны харьяа Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Ганболдыг сонгов.


УИХ-ын гишүүн, тус Дэд хорооны гишүүн Г.Ганболдыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргад нэр дэвшүүлж буйгаа Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Пүрэвдорж нар үг хэлж, нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлээд, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад анхаарахыг захилаа.


Ингээд санал хураахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь УИХ-ын гишүүн Г.Ганболдыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар сонгохыг дэмжсэн юм.

Холбоотой мэдээ