Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа мэндчилгээ дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-30 21:51:24

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын 30-нд тохиодог “Дэлхийн эмч нарын баярын өдөр”-ийг тохиолдуулан Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарын эд эс нь болж яваа үе үеийн эмч нарт ЭМГ-ын дарга Ц.Туяа баярын мэндчилгээ  дэвшүүллээ.


Тэрээр: “Алтай сайхан нутгийнхаа зон олны эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зүрх сэтгэл, мэдлэг, ур чадвар, хүч хөдөлмөрөө хоёргүй сэтгэлээр харамгүй зориулан ажиллаж байсан, ажиллаж буй алтан гарт ариун үйлст эмч танд эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе. Цагаан нөмрөг шигээ цайлган сэтгэлт сувилагч та нарынхаа амжилт бүтээлээр тань үргэлжид бахархдаг шүү. Та бүхэндээ болон таны гэр бүл, үр хүүхдэд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхний юу санасан есөн хүсэл сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье”  хэмээн чин сэтгэлийн мэндчилгээ илгээв.

Говь-Алтай аймгийн хэмжээнд 2020 оны жилийн эцсийн байдлаар 205 их эмч байгаагийн 71.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Нэг их эмчид 285 хүн ногдож байгаа тухай тус аймгийн Статистикийн хэлтсээс танилцууллаа. 


Холбоотой мэдээ