“Moody's” Монгол Улсын банкны системийн төлөвийг тогтвортой болгов

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-03-31 10:38:54

НЬЮ-ЙОРК. /Moody's/. Олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг Монгол Улсын банкны системийн хэтийн төлөвийг “B3” хэвээр үлдээж, төлөвийг нь сөргөөс тогтвортой болголоо. Энэ нь эдийн засгийн өсөлт сэргэн үйл ажиллагааны орчин сайжирснаар банкнуудын активын чанар, ашиг тогтворжиж байгаатай холбоотой гэж мэдээлэв.


“Эдийн засгийн үйл ажиллагаа эргэн хэвийн голдиролдоо орсноор зээлийн эрэлт өснө. Мөн Монголбанк банкны салбарын ил тод байдал, засаглалыг сайжруулах бүтцийн шинэчлэлээ үргэлжлүүлнэ” гэж “Moody's” агентлагийн шинжээч Се Хун Шон Ро мэдээлжээ.


“Эдийн засаг сэргэж байгаагаас гадна зээлийн хүү бага байгаа нь зээлдэгчдийн эргэн төлөх чадварыг сайжруулах тул активын чанар тогтворжино” гэж “Moody's” үзжээ. Хэдийгээр чанаргүй зээлийн эзлэх хувь 11-13 буюу өндөр хэвээр байх төлөвтэй байгаа боловч үйл ажиллагааны орчин сайжирснаар зээлийн чанаргүй байдал тогтворжиход нөлөөлнө гэж тайланд дурджээ. Өнгөрсөн оны эцсийн байдлаар чанаргүй зээлийн 20.9 хувийг уул уурхайн салбар бүрдүүлсэн байна. 

Холбоотой мэдээ