Буянт, Ховд, Булган зэрэг томоохон голууд үертэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-15 10:29:36

Ховд аймгийн нутгаар байгаль цаг уур дулаарч, энэ 6 сарын дундуур  томоохон голуудын усны түвшин 15-30 см-ээр нэмэгдэж байна.

Тухайлбал Ховд аймгийн Буянт гол, Булган гол, Сөнхөл, Ховд гол, Боорж, Бодонч, Сэнхэрийн голуудын усны түвшин ихсэж, үерийн аюултай түвшингээс дээш байдалд голын ус эргээсээ хальж байгааг Аймгийн Онцгой Байдлын Газар ард иргэдийг үерээс болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Дээрх томоохон голуудын салаагаар хаваржиж байсан айлууд зуслан руу нүүдэл хийх боломжгүй болж, аймгийн Онцгой байдлын аврах ажилтнууд 100 гаруй иргэн, 10,0 мянга гаруй мал усны аюулаас хамгаалж, зөөж нүүлгэн шилжүүлээд  байна.

Ховд аймгийн Булган, Эрдэнэбүрэн, Мянгад сумын томоохон голуудаар нутагладаг айлууд усанд боогдон, отор нүүдэл хийхэд ихээхэн хүндрэл үүсч байгаа ажээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ