Хөвсгөл аймагт 3 тохиолдол нэмж батлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-03-31 12:23:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өнөөдөр коронавируст халдварын 3 тохиолдол нэмж батлагдсанаар нийт халдвар авсан хүн 34 боллоо гэдгийг Шуурхай штабаас мэдээллээ.

Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдээс тандалтын зорилгоор шинжилгээ авахад өчигдөр орой Сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж буй 2 хүнээс халдвар илэрсэн. Өнөөдөр тус тасгаас дахин 2 хүнээс мөн ар гэрийн нэг хүнээс халдвар илэрсэн байна. Одоогийн байдлаар тухайн иргэдийг Халдвартын тасагт шилжүүлж тусгаарлан, ойрын хавьтлуудыг тодорхойлохоор тандалт судалгаа хийж байна.

Эх үүсвэр нь тодорхойгүй шинэ голомт тул иргэдийг гэрээсээ гарахгүй, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийхийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга М.Энхдалай анхаарууллаа.


Холбоотой мэдээ