Голомтод бүс нутгаас ирэх хөдөлгөөнийг хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-04-01 20:55:41

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос коронавирусний халдварын голомт бүхий бүс нутгаас ирэх хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа.

Улсын хэмжээнд коронавирусний халдвар бүртгэгдээгүй цөөн аймгийн нэг нь Говь-Алтай аймаг. Орон нутгийн иргэдийн эрх ашгийн төлөө аймгаа ногоон бүс хэвээр авч үлдэхийн тулд дээрх шийдвэрийг гаргалаа хэмээн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэв.

Улаанбаатар хот болон бусад голомтод бүс нутгаас ямар ч хүнийг хүлээн авахгүй учир Говь-Алтай аймаг руу хөдөлгөөн хийж эдийн засаг, цаг хугацаагаа алдахгүй байхыг анхаарууллаа. 

Харин сум хоорондын хөдөлгөөн болон албан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед холбогдох хууль тогтоомжийг мөрдөж, амны хаалт тогтмол зүүх, нэг удаагийн бээлий хэрэглэж хэвших, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж, халдвар хамгааллын дэглэм мөрдөхийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд уриаллаа.


Холбоотой мэдээ