АНУ-д ажилгүйдлийн түвшин буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-03 12:41:19

ВАШИНГТОН. /Bloomberg/. АНУ-д өнгөрсөн сард 916 мянган ажлын байр шинээр бий болсон нь сүүлийн долоон сарын хамгийн өндөр үзүүлэлт хэмээн тус улсын Хөдөлмөрийн яам мэдээлэв.

 “Ажилгүйдлйн түвшин 6 хувьд хүрч буурсан. Цар тахлын улмаас саарч байсан эдийн засгийн эрч сэргэж буй нь хөдөлмөрийн зах зээл дээр харагдаж байна” хэмээн Хөдөлмөрийн яамны мэдэгдэлд цохон тэмдэглэв.

Цар  тахал дэгдсэнтэй холбоотойгоор ажилгүйдлийн түвшин дөрөвдүгээр сард 14.7 хувьтай байсан бол тавдугаар сард 13.3 хувь байжээ.

Өнгөрсөн сарын дундуур АНУ-ын төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн систем 2021 оны ажилгүйдлийн түвшнийг 5-4.5 хувьд хүрч буурна гэж таамаглажээ. Харин ирэх онд энэ үзүүлэлт 3.9 хувь, 2023 онд 3.5 хувьд хүрнэ гэж үзэж байна.

Хятадтай өрсөлдөж ялалт байгуулах нөхцөлийu бүрдүүлэх гол зорилтуудын нэг болох хөдөлмөрийн зах зээлийн хөгжлийн төлөвлөгөөгөө Цагаан ордон өмнө нь танилцуулсан билээ. Уг төлөвлөгөөнд дунд сургуулийн төгсөгчдөд зориулж 8 сая ажлын байр, илүү дээд боловсролтой хүмүүст 4.8 сая ажлын байр шинээр бий болгохыг тусгажээ.

Холбоотой мэдээ