Аймгийн онцгой комисс хэсэгчилсэн байдлаар хуралдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт дөрөвдүгээр сарын 3-ны 22.00 цагийн байдлаар 14 тохиолдол нэмэгдэж, шинээр батлагдсан тохиолдол 108 боллоо.
Шинээр бүртгэгдсэн 14 тохиолдлын 1 нь Шарын гол суманд, 13 нь Дархан суманд илэрсэн аж. Өвчлөлийн эх үүсвэр тав байсан бол зургаа болсон гэж тархвар судлаач эмч аймгийн Онцгой комиссын хурлын үеэр мэдээллээ. Учир нь илэрсэн тохиолдлуудын нэг нь Улаанбаатар хотоос ирж гэрийн тусгаарлалтад 7 хоноод шинжилгээнд хамрагдсан иргэн ажээ.
Ихэнх хавьтлууд буюу ес нь Олон улсын худалддааны төвийн лангуу түрээслэгчидтэй хамааралтай, гурав нь гэрийн тусгаарлалтаас илэрсэн байна. 22:00 цагийн байдлаар дээрх 14 хүний ойрын хавьтал 128 хүнийг тогтоож тусгаарлах ажлыг зохион байгуулж эхэлжээ. Эмчлэн тусгаарлах байрнаас 3 иргэн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжлээ.
ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллээс хойш
халдварын тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь иргэдээс авсан шинжилгээний
хариу хэзээ гарахаас хамаарч байгаа гэж аймгийн ЭМГ-ын Б.Батцэнгэл мэдэгдлээ. Иймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн
баримталж, аль болох гадуур зорчихгүй байхыг мөн анхаарууллаа.