Тусгаарлах эмнэлэгт 23 иргэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-04-05 12:13:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдол 27 болоод байна. Үүнээс дөрвөн хүн эдгэрч гэрийн ажиглалтад шилжсэн бол 23 хүн Тусгаарлах эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

Эмчлүүлж буй иргэдийн насны хувьд 9-69 насныхан байгаа бөгөөд эмэгтэйчүүд дийлэнх нь буюу 65 хувийг эзэлж байна. 

Дээрх иргэдийн ойрын болон дам хавьтлуудаас Тусгаарлах байранд 115, гэрээр 1552 иргэн ажиглалт, тандалтад байгаа аж. 


Холбоотой мэдээ