Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлно

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-04-05 14:29:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд анх удаа Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгааг энэ сарын 1-ний өдрөөс улс орон даяар эхлүүллээ.

 

Нийслэл, 21 аймгийн Статистикийн газруудад Үндэсний статистикийн хороо болон Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс чиглэл өгч ажиллаж байна.

 

Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлсноор Монгол хэлний тухай хуулийн 7.2-д зааснаар үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах, цаашид үндэсний бичгийг төрийн бүх шатанд нэвтрүүлэхэд гол баримжаа болох юм.

 

Төрийн албан хаагчид “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо (ХНУМТ) цахим систем"-д байгаа төрийн бүх шатны байгууллагын албан хаагч төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаанд хамрагдана.

 

Төрийн албан хаагч нэвтрэх нэр, нууц кодоо ашиглан хаа байгаа газраасаа цахимаар судалгаанд хамрагдах боломжтой.

 

Холбоотой мэдээ