Нөөцийн мах худалдаалж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-04-06 13:48:46

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд, Замын-Үүд суманд энэ хаврын нөөцийн махны худалдаа эхэлж байна.  Хүн амын хаврын улирлын махны хэрэгцээг хангах, махны үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махыг хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах  үйл ажиллагааг ХХААГ, “Суман Зурхай” ХХК хамтран зохион байгуулж буй.

Сайншанд суманд нөөцийн махыг 3-5 кг-аар савлан хонины мах-7500, ямааны мах-6500, үхрийн мах-8500 төгрөгөөр худалдаалж байна. Нөөцийн махыг хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлдэг Хийморь, Таван-Эрдэнэ, Баруун дэнж, Зета-Од, Арвижих хүслийн ундарга дэлгүүрээр худалдаалж байна.

Харин Замын-Үүд суманд “Торгоны зам” зоогийн газрын хажуугийн махны дэлгүүрт үхрийн махыг 11000, хонины махыг 9000 төгрөгөөр тус тус худалдаалж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ