Гудамж талбайг ариутгаж халдваргүйжүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-04-06 14:07:48

Дорноговь /МОНЦАМЭ/.“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сайншанд суманд ээлжит ариутгал халдваргүйтгэх ажил өрнөлөө.

Албаныхан хүүхдийн тоглоомын 7107м2 талбай, нийтийн эзэмшлийн 47980м2 талбай, 22.45 км авто замын болон 123 цэгийн гадна талбайн 76500 м2 талбайг ариутгажээ. Дөрөвдүгээр сарын 11-ний 06.00 цаг хүртэлх хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт Сайншанд сум шилжээд байгаа юм.

Холбоотой мэдээ