Мал нядалгааны нэгдсэн цэгтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-15 21:01:29

Дорноговь аймгийн Мандах сум энэ жил мал нядалгааны нэгдсэн цэгтэй болохоор төлөвлөжээ.

Нядалгааны цэгийг сумынхаа Орон нутгийг хөгжүүлэх сангийн 17 орчим сая төгрөгийн хөрөнгөөр барихаар тендер шалгаруулахад орон нутгийн нөхөрлөл сонгон шалгаруулалтад шалгарч  ажил гүйцэтгэхээр болсон аж.

Мал нядалгааны цэгтэй болсноор айл өрх, аж ахуй нэгжүүд  сумын төвд хаа тааралдсан газраа мал нядалж борлуулдаг байдал цэгцрэх бөгөөд  үүнээс улбаалаад малын махыг хэрэглэх эрүүл ахуйн  байдал сайжирна гэж албаныхан үзэж байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ