Хоёр сум агаарын шугамаа шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-15 21:05:24

Дорноговь аймгийн хоёр сум энэ хавар 04-ийн эрчим хүчний агаарын шугамаа өргөтгөж шинэчиллээ. Дэлгэрэх сумын 04-ийн шугамыг орон нутгийн төсвийн 130 сая төгрөгийн хөрөнгөөр “Оновчтой шийдэл” ХХК тавдугаар сарын 13-наас эхэлж гүйцэтгэсэн бөгөөд шугамыг цементэн шонгоор сольж утсыг нь кабелиар шинэчилсэн аж.

Харин Алтанширээ сумын 0.4 кВ-ын цахилгааны дамжуулах агаарын шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Эрчим” ХХК орон нутгийн төсвийн 78.326  сая төгрөгийн хөрөнгөөр ажлыг 100 хувь гүйцэтгэж хүлээлгэн өгөв.

Ингэснээр сумын төвийн тогны хүчдэл сайжирч, хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах боломж бүрдсэн байна.              

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ