Израил Дамаск хот орчимд агаарын цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-08 10:07:22

ДАМАСК. /SANA/. Израилын Агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд Сирийн нийслэл Дамаск хот орчимд пуужингийн цохилт өгчээ.  


“SANA” агентлагаас мэдээлж буйгаар, Сирийн зенитийн буучид ихэнх пуужинг унагаж чадсан боловч хэд хэдэн байгууламжид материаллаг хохирол учирсан байна. Агаарын цохилтын үеэр Сирийн дөрвөн цэрэг шархаджээ.


Сирийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системүүд тус улсын өмнөд хэсэг дэх бай руу гал нээж байна гэж өмнө нь мэдээлжээ. Цохилтыг Ливаны талаас болон эзлэгдсэн Голаны өндөрлөгийн талаас өгсөн байна.


Холбоотой мэдээ