Монгол хэл бичгийн шалгалтаас хоцорсон хүүхдүүдэд боломж олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-16 10:26:02

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр орон даяар эхлэж, монгол хэл бичгийн хичээлээр салхи хагаллаа.

Увс аймгийн хэмжээнд 1213 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлснээс 1177 хүүхэд монгол хэл бичгийн шалгалтад орж, ирц 97 хувьтай байжээ. Өөрөөр хэлбэл, 36 хүүхэд ямар нэгэн шалтгааны улмаас шалгалтдаа орж амжаагүй байна. Иймээс хоцорсон 36 хүүхдэд  дахиад шалгалтад орох боломж олгоод байна.

Өнөөдөр монгол улсын түүх, нийгэм, англи хэлний хичээлийн шалгалт явагдах бөгөөд маргааш өнжөөд 18-19-нд дахин үргэлжлэх аж. Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулагчдын зүгээс шалгуулагчдыг цаг баримтлахыг анхааруулж байв.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ