Цасан болон шороон шуурганы аюулаас сэрэмжлүүлэв

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-11 09:50:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын мэдээгээр, өнөөдөр ихэнх нутгаар цас орох бөгөөд салхины хурд түр зуур 18-20 метр секунд хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.


Иймд, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, зайлшгүй шаардлагатай үед хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг ОБЕГ санууллаа. 


Мөн иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулав.

Холбоотой мэдээ