Коронавирусний халдвартай эмэгтэй амаржиж, 3100 гр охинтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-11 11:14:45

Архангай /МОНЦАМЭ/. АОК-оос сүүлийн 24.00 цагийн нөхцөл байдлын мэдээллийг өглөө. 

- Төрөх тусгаарлах эмнэлэгт "Ковид-19" халдвартай эх эмчлүүлж байсан бөгөөд өнгөрсөн шөнө яаралтай хагалгаагаар төрж, охинтой боллоо. Зургаан хүний бүрэлдэхүүнтэй эмэгтэйчүүдийн мэс заслын баг ажиллаж, жирэмсэн эх эсэн мэнд амаржлаа. Эх хүүхдийн бие хэвийн байна.  

Сүүлийн 24.00 цагт 407 сорьцод PCR шинжилгээ хийж, шинээр илэрсэн 14 тохиолдол батлагдлаа.  

Үүнд: Эрдэнэбулган сум – 7 

Эрдэнэмандал сум – 1

Хайрхан сум – 6 тохиолдол тус тус байна. 

Аймгийн хэмжээнд нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 179 болж, 59 иргэн бүрэн эдгэрээд байна. 

Нийт тохиолдлоос, 

Эрдэнэбулган – 116 тохиолдол

Хайрхан – 21 тохиолдол 

Эрдэнэмандал – 36 тохиолдол

Чулуут – 2 тохиолдол

Ихтамир – 1 тохиолдол

Батцэнгэл – 3 тохиолдол тус тус бүртгэгдээд байна. 

Сүүлийн 24.00 цагт бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 7, хэвтэн эмчлүүлж байгаа 120 иргэн байна. Ийнхүү нийт эдгэрсэн 59 иргэн гэрийн тусгаарлалтад шилжлээ. 


Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 74, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 32, Хайрхан сумын эмнэлэгт 13, Чулуут суманд 1 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.

-Ойрын хавьтлын 1747 иргэнээс тусгаарлах байранд 26, гэрийн тусгаарлалт 1665 иргэн бүртгэлтэй байна. Хоёрдугаар хавьтлын 3117 иргэнийг мөн гэрийн тусгаарлалтад авч, хяналт шинжилгээ хийж байна.  

-Аймгийн хэмжээнд 23 цэгээр дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж, 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 00.00 цагийн байдлаар 3552 хүнийг хамрууллаа.

-Сүүлийн 24.00 цагт Эрдэнэбулган суманд 7 обьектын 1360 м.кв, Эрдэнэмандал суманд 20 обьектын 287 м.кв, Хайрхан суманд 26 обьектын 672 м.кв, аймгийн хэмжээнд нийт 53 обьектын 2319 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Холбоотой мэдээ