Дэлгэрмөрөн голын үер аюултай түвшинд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-16 12:06:11

Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд хур бороо ойр ойрхон орж Дэлгэрмөрөн, Бэлтэс, Сэлэнгэ, Бүгсий, Идэр зэрэг голуудын  усны түвшин ихээхэн нэмэгджээ.

Өнөөдрийн байдлаар Мөрөн хотын хажуугаар урсдаг Дэлгэрмөрөн гол хэвийн үедээ 1 метр 64 см байдаг бол 1 метр 39 см-ээр нэмэгдэж 303 см болж аюултай түвшинд ойртжээ. Мөн Сэлэнгэ мөрөн хэвийн үедээ 213 см байдаг бол 1метр 60 см-ээр нэмэгдэж 373 см болсон байна. Цаашид усархаг бороо орох төлөвтэй байгаа тул томоохон голуудын усны хэмжээ аюултай түвшинд хүрч болзошгүй байгаа ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Холбоотой мэдээ