Тээврийн хэрэгслүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-04-14 22:39:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Өлгий хотод зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна.

Улсын Онцгой комиссын 2021 оны 1 дүгээр тогтоолын хүрээнд зохион байгуулж буй уг ажилд аймгийн төвд зорчигч тээвэрлэдэг шугамын 21 микро автобус, 75 таксийг хамруулжээ. Ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлжээ.

Мөн тээврийн хэрэгслийн жолооч нарт цар тахлаас урьдчилан сэргийлж амны хаалтаа тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах, тээврийн хэрэгслийн дотор талын болон хувийн ариун цэврийг сахиж үйлчлэх зөвлөгөө өгсөн байна. 

Холбоотой мэдээ