Молекул биологийн лабораторийг мэдээллийн ПОС төхөөрөмжтэй болголоо

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-04-15 22:34:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Авто тээврийн төв болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Молекул биологийн лабораторид мэдээллийн ПОС төхөөрөмж хүлээлгэж өглөө.

ПОС төхөөрөмжид иргэний регистрийн дугаарыг оруулахад тухайн хүний зураг, овог, нэр, оршин суугаа хаяг, нас, хүйс, утасны дугаар, хэзээ, хаана PCR шинжилгээ өгсөн, хэн шинжилгээ авсан тухай бүх мэдээлэл гарч ирдэг байна.  

Уг цахим системийг ойрын хугацаанд Өлгий-Ховд чиглэлийн авто зам дагуух Баян-Энгэрийн хяналтын цэгт тавихаар төлөвлөж байгаа. Ингэснээр цар тахлын эсрэг ажиллаж байгаа алба хаагчид болон иргэдийг цаасаар дамжих халдвараас хамгаалах, иргэдийн шилжилт хөдөлгөөний түүхийг шуурхай илрүүлэх боломж бүрдэж байгаа юм. 

Холбоотой мэдээ