Энтони Блинкен Афганистанд гэнэтийн айлчлал хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-16 13:00:27

КАБУЛ. /TOLO News/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен цэргээ Афганистанаас татах асуудлыг хэлэлцэхээр пүрэв гарагт Кабулд гэнэтийн айлчлал хийжээ.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани, парламентын дарга Абдулла Абдулла нартай уулзсан байна. Талууд АНУ-ын цэргүүдийг Афганистанаас бүрэн гаргах тухай Цагаан ордны тэргүүн Жо Байдены шийдвэрийг хэлэлцжээ.


Уулзалтын үеэр Блинкен АНУ Афганистан болон тус улсын армид үзүүлэх дипломат, хүмүүнлэгийн тусламжаа үргэлжлүүлж, энх тайван тогтоох үйл явцыг дэмжихэд хүчин чармайлт гаргана гэдгийг цохон тэмдэглэсэн байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден урт удаан үргэлжилсэн Афганистаны дайнд тус улсын оролцоог зогсоох цаг нь болсон гэж мэдэгдээд, есдүгээр сарын 11-ний дотор Америкийн цэргүүдийг Афганистанаас бүрэн гаргахыг үүрэг болгосон билээ.  


2011 оны есдүгээр сарын 11-нд үйлдсэн цуврал халдлагын дараа АНУ Афганистан руу цэргээ оруулсан юм.


АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа “Талибан” хөдөлгөөнтэй 2020 оны хоёрдугаар сард энхийн гэрээ байгуулж, Афганистанаас цэргээ татахаар болсон. Одоо энэ улсад 2500 америк цэрэг, 6300 орчим гэрээт цэрэг үлджээ.


Холбоотой мэдээ