Дэлхий хэрхэн өөрчлөгдсөнийг “Google Earth”-ээр харах боломжтой болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-04-16 13:32:58

ВАШИНГТОН. /Google/. Сүүлийн 37 жилд дэлхийн уур амьсгал хэрхэн өөрчлөгдсөнийг хэрэглэгчид одоо “Google Earth” программаар харах боломжтой болжээ.


“Google Earth”-ийг гаргасан цагаас хойш бид дэлхийн 3D загварыг бүтээх ажилд гол анхаарлаа хандуулж ирсэн. 2017 оноос хойш хийгдсэн хамгийн том шинэчлэлтийн ачаар одоо та бүхэн эх дэлхийгээ шинэ цаг хугацаанд харах боломжтой боллоо. “Google Earth” дэх “Timelaps” үйлчилгээний тусламжтайгаар 37 жилийн хугацаанд 24 сая хиймэл дагуулын зургийг 4D форматаар цуглуулсан” гэж “Google” компани мэдээлсэн байна.  


Ойн талбайн хэмжээ хэрхэн өөрчлөгдөж, хотууд хэрхэн томорч, дундаж температур нэмэгдсэнийг, байгалийн баялаг хэрхэн шавхагдсаныг “Timelapse” үйлчилгээгээр тодорхой харж болох гэнэ. 


“Google Earth” бол хиймэл дагуулуудын зургийг ашиглан дэлхийн гадаргууг дүрслэн харуулдаг платформ юм. Энэхүү программын тусламжтайгаар дэлхийн  аль ч хэсэгт "зочилж", сонирхсон газраа 3D график хэлбэрээр харах боломжтой.


Холбоотой мэдээ