БНХАУ, БНАСАУ-аас учирч буй сорилтыг АНУ, Япон хамтдаа сөрөн зогсоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-17 09:40:18

ВАШИНГТОН. /TASS/. БНХАУ, БНАСАУ-ын зүгээс Энэтхэг-Номхон далайн бүс нутагт учирч буй сорилтыг АНУ, Япон хамтдаа сөрөн зогсоно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордны Сарнайн цэцэрлэгт Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.


“Өнөөдөр бид Америк-Японы эвсэл, манай хамтын аюулгүй байдлыг тууштай дэмжихээ нотоллоо. Энэтхэг-Номхон далайн чөлөөт, нээлттэй ирээдүйг хангахын тулд бид Хятад улсаас учирч буй сорилтыг хамтдаа сөрөн зогсох, Өмнөд-Хятадын тэнгис, БНАСАУ-тай холбоотой асуудлуудыг шийдэхэд хамтран ажиллах үүрэг хүлээлээ” гэж Америкийн удирдагч хэлсэн байна.


“Япон, АНУ бол бүс нутагтаа хүчирхэг ардчилсан улсууд юм. Бид хүний ​​эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсээ хамгаалах үүрэг хүлээдэг. Бид ардчилсан орнууд XXI зуунд ч өрсөлдөж, ялж чадна гэдгийг нотлохын тулд хамтран ажиллана" гэж Байден цохон хэлжээ.


Холбоотой мэдээ