Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс: Түрэгийн үеийн хүн чулуу

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-04-19 09:04:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд буй хүн чулууг толилуулж байна.

 

Энэ нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Тоглохын талаас олджээ. Саарал өнгийн боржин чулуугаар том нүдтэй, өндөр монхор хамартай, дээд уруулын жирэвгэр нарийн живэр сахалтай, сахлын үзүүрийг дээш угалзруулсан, жимбэгэр нимгэн уруултай, хундага барьсан баруун гараа энгэртээ авч, зүүн гараараа агсарга бүсний арал орчим атган зогссон хүнийг дүрслэхдээ гарын хуруу, бүс зэргийг нарийн урлажээ.

Хүн чулууны дүрслэл, хийцийн арга барил нь Түрэг улсын үед хамаардаг байна. 

Холбоотой мэдээ