Үнийн хөөрөгдөл гарсан эсэхэд хяналт шалгалт хийнэ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-04-19 18:41:16

Баянхонгор /МОНЦАМЭ/. Үнийн хөөрөгдөлтэй холбоотой асуудлаар иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн хүрээнд Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Мөнхсоёл үүссэн нөхцөл байдалд хяналт шалгалт хийх ажлын баг байгууллаа.

Тус ажлын баг шалгалтын хүрээнд гарсан зөрчлийг зогсоох, хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллах юм. 

Улаанбаатар хотод цар тахлын тохиолдол эрчимтэй нэмэгдэж буйтай холбоотой Баянхонгор сумын орох, гарах хөдөлгөөн, хүнсний болон бусад төрлийн тээвэрлэлтийг хязгаарлаад буй. Үүнтэй холбоотойгоор цаашид гарах эрсдэлийг урьдчилан шийдвэрлэх, хөл хорио сунгагдсан тохиолдолд хүнсний хомсдол үүсгэхгүй байх зорилгоор Баянхонгор сумын хэмжээнд худалдан борлуулж буй хүнсний нөөцийн судалгааг гаргах ажлыг мөн тус ажлын баг хариуцах аж.

Ажлын хэсэг багуудын Нийгмийн ажилтан болон холбогдох бусад мэргэжилтнээс бүрдэнэ.

Холбоотой мэдээ