ЭЕШ-ын хариу ирэх сарын 1-нд гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-06-17 11:10:08

2015-2016 оны ЭЕШ орон даяар гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ жил 37200 гаруй элсэгч 52 байршилд шалгалт өгч буй. Шалгалтын эхний өдөр буюу энэ сарын 15-нд бүх шалгуулагчид Монгол хэл бичиг, өчигдөр Англи хэл, Хими, Монгол Улсын түүхийн шалгалт өгсөн бол маргааш Газар зүй, Математик, Биологи, Монгол хэлний шалгалт өгөх юм. Ингээд энэ сарын 19-нд Физик, Нийгмийн тухай мэдлэг, Орос хэлний шалгалт өгснөөр ЭЕШ дуусна.

ЭЕШ-ын журамд заасны дагуу шалгуулагч нь шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авч, хориглосон зүйлийг ашигласан, бусдад тусалсан, бусдаас дэмжлэг авсан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулсан бол шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгоно. Ийм үйлдэл дахин давтагдвал тухайн шалгуулагчийн бүх хичээлийн шалгалтын оноог хүчингүйд тооцно хэмээн албаныхан хэллээ.

Мөн шалгалтын бүх байранд утасны сүлжээ унагагч тусгай төхөөрөмж байрлуулсан бөгөөд шалгуулагчдыг шалгалтдаа орохоос өмнө тусгай багажаар утастай байгаа эсэхийг нь шалгаж байгаа аж.

Шалгалтын хариуг ирэх сарын 1-ний өдөр зарлах бөгөөд 2-ноос их, дээд сургуулиудын элсэлт эхлэх юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ