Ши Жиньпин уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-21 12:52:59

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад үг хэлнэ хэмээн тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ.

“АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин 4 дүгээр сарын 22-нд уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтанд цахим хэлбэрээр оролцож, үг хэлнэ” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

Дөрөвдүгээр сарын 22-23-нд зохион байгуулагдах уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх олон улсын дээд хэмжээний уулзалтад АНУ дэлхийн 40 удирдагчийг урьжээ. Арга хэмжээний үеэр хүрээлэн буй орчинд ялгарч буй хортой бодисыг бууруулахад хүчин чармайлтаа нэтгэх асуудлыг хөндөх юм.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудал хариуцсан тусгай элч Жон Керри Шанхайд айлчилж, Хятадын төлөөлөгч Се Жэньхуатай уулзжээ. Уулзалтын дараа талууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх хамтарсан мэдэгдлийг баталсан байна. 


Холбоотой мэдээ