Египетэд төмөр замын дөрвөн ажилтныг баривчлахыг үүрэг болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-04-21 13:54:51

КАИР. /Xinhua/. Египетийн Прокурорын газар зорчигч тээврийн галт тэрэг осолдож, олон хүний амь нас эрсэдсэнтэй холбогдуулан төмөр замын дөрвөн ажилтныг баривчлахыг мягмар гарагт үүрэг болгожээ.


Өнгөрсөн ням гарагт нийслэл Каир хотоос Мансура хотын чиглэлийн галт тэрэг Тух хотын ойролцоо явж байхдаа осолдсоны улмаас 11 хүн амиа алдаж, 98 хүн гэмтсэн юм.


"Прокурорын газар галт тэрэгний жолооч, туслах жолооч гэх мэт дөрвөн хүнийг баривчлахыг үүрэг болгосон" гэж “Ahram Online” мэдээллийн цахим хуудсанд мэдээлсэн байна.


Мөн Египетийн Зам тээврийн сайд Камель аль-Вазир мягмар гаргийн өглөө төрийн өмчит Төмөр замын үндэсний газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Холбоотой мэдээ