Г.Батбаатар: Шүлсэнд коронавирус илрүүлэх оношлуур халдварыг эрт үед нь тодорхойлно

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-04-22 12:42:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүлсэнд SARS-CoV-2 илрүүлэх шинжилгээний ПГУ оношлуурыг АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа.


Тэрбээр, Хамар залгиурын PCR  нь залгиурын шүүрэл дотор халдвар байгаа эсэхийг тодорхойлдог бол, харин энэ оношлуур шүлсэнд илрүүлдэг арга юм. Шууд аргаар хамгийн багадаа вирусний 6-12 хуулбар байхад илрүүлэх боломжтой. Үүнийг дотоодод болон Германд хийсэн туршилтаар баталгаажуулсан. Манай улсад хэрэглэж байгаа оношлуурууд вирусний 100 хуулбар байхад илрүүлж байгаа. Түргэвчилсэн оношлуур бол вирусний 100 000 вирус байхад илрүүлдэг. Тэгэхээр шүлсний оношлуур нь халдварыг эрт илрүүлэх давуу талтай гэдгээрээ онцлогтой " гэв. 


Шүлсэнд коронавирус илрүүлэх оношлуурын мэдрэг чанар 95 хувьтай байгаа бөгөөд өндөр мэдрэг чанартай, нарийвчлал сайтай, хурдан хугаацанд оношлох боломжтой тул SARS-CoV-2 халдварыг харьцангуй эрт үед нь илрүүлэх боломжтой юм. 


Нэг хайрцагт 96 үйлчлүүлэгч хэрэглэнэ. ХӨСҮТ болон Өрхийн эрүүл мэндийн төвд эмчлүүлж байгаа 2 дугаар сарын 21-нд 41 хүний сорьц, 2 дугаар сарын 22-нд 19 хүний сорьц, 2 дугаар сарын 23-нд 23 хүний сорьц, 4 дүгээр сарын 8-нд 65 хүний сорьцод туршиж үзэхэд үр дүн өндөр гарчээ.


Түүнчлэн энэхүү оношлуур нь,

1.       Сорьц авахад эмнэлгийн мэргэжилтэн шаардахгүй

2.       Сорьц авах үеийн алдаанаас үүдэх хуурамч сөрөг хариуг бууруулах

3.       Арчдас авах үед халдвар авах эрсдэлийг арилгах

4.       Шинжилгээ өгч буй хүнд зовуурьгүй5.    

6       Нэгж шинжилгээний үнэ өртгийг бууруулах зэрэг эдийн засгийн чухал ач холбогдолтой аж. 


8.  





Холбоотой мэдээ