Бугат суманд хөдөлгөөн хязгаарлалаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-04-22 16:48:53

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бугат суманд коронавирусний халдвар авсан тохиолдол батлагдсан учир сумын Засаг дарга шийдвэр гаргаж, хөдөлгөөний хязгаарлалт тогтоолоо. Тус аймагт халдварын 74 тохиолдол батлагдснаас Сэлэнгэ суманд 36, Хутаг-Өндөр суманд 23, Орхон суманд долоо, Тэшиг суманд зургаа, Бүрэгхангай, Бугат суманд тус бүр нэг байна. Коронавирусний халдвар авсан иргэдийн 71 нь эдгэрчээ.

            Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Бугат суманд нэг хүн халдвар авсан учир өнөөдрийн 12.00 цагаас эхлэн сумын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын “улаан” түвшинд шилжүүлж, энэ сарын 27-ны 06.00 цаг хүртэл сумын төв доторх хүн, тээврийн хөдөлгөөнийг зогсоож, сумын нутаг дэвсгэрээс орох гарах хөдөлгөөнийг хориглосон байна. Хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг түгээлтээр хүргэх ажлыг зохион байгуулах боллоо гэж сумын Онцгой комисс мэдээллээ.

Холбоотой мэдээ