Төгөлдөр хуурч С.Саянцэцэгийг олон улсын уралдааны шүүгчээр урьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2021-04-23 09:43:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын консерваторийн багш, дэд профессор, соёлын тэргүүний ажилтан, төгөлдөр хуурч С.Саянцэцэгийг 2022 онд болох олон улсын хөгжимчдийн уламжлалт "Amigdala" уралдааны шүүгчээр урьжээ.


Үүнд саяхан Итали улсад болсон уралдаанд түүний хоёр шавь үнэмлэхүй амжилт үзүүлсэн нь нөлөөлсөн байна. Тодруулбал, Италийн "Amigdala" олон улсын хөгжимчдийн 10 дугаар цахим тэмцээний A, B категорт түүний 3 шавь оролцож, "Абсолют" 1 болон 2 дугаар байрыг 100/100 болон 91/100 оноогоор тэргүүлжээ.

С.Саянцэцэг нь өмнө нь төгөлдөр хуурын олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байсан, дэлхийд томд тооцогдох Москва, Софи, Мадрид хотын дуурийн театраас гадна сонгодог урлагийн дэлхийн тавцан болсон алдарт Карнеги Холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн Монгол Улсын анхны уран бүтээлч, соёлын элч юм. 




Холбоотой мэдээ