Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг тавдугаар сарын 8-ныг хүртэл сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-04-23 16:13:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг ирэх сарын 8-ны 06.00 цаг хүртэл сунгах  Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ.


2021 оны 4 дүгээр сарын 23-ны байдлаар 27 956 хүн халдвар авч 69 хүн  нас барсан.  Түүнчлэн 4127 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 2 338, хүндэвтэр 1 374, хүнд 351, маш хүнд 64 иргэн байна.


Улаанбаатар-24 242


Архангай-258


Баян-Өлгий-5


Баянхонгор-81


Булган-74


Говьсүмбэр-37


Дархан-Уул-437


Дорноговь-59


Дорнод-22


Дундговь-39


Завхан-129


Орхон-336


Өвөрхангай-208


Сүхбаатар-143


Сэлэнгэ-361


Төв-606


Увс-26


Ховд-197


Хөвсгөл-62


Хэнтий-53 тохиолдол бүртгэгджээ.


Улсын хэмжээнд тусгаарлах 121 байранд 5 023 иргэн байна.  649 236 хүн вакцины эхний тунд, 64 469 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.

Холбоотой мэдээ