Вакцин худалдан авахад зориулах хөрөнгийг нь чөлөөлөхийг Х.Гуайдо хүсжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-23 13:44:06

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо АНУ-д царцаасан 152 сая ам.долларыг чөлөөлнө гэж найдаж байна.

Энэ мөнгийг “COVAX” олон улсын механизмаар дамжуулан коронавирусний вакцин худалдан авахад зарцуулах аж.

 “Bloomberg” агентлагийн мэдээлснээр, Гуайдо “COVAX” механизм болон бусад байгууллагаар дамжуулан вакцин худалдан авахад 100 сая орчим ам.долларыг зарцуулахаар төлөвлөж байна. Үндэсний ассамблейн сайшаан баталсан улсын төсвийн тайланд дурдсанаар, өөр 23 сая ам.долларыг “ардчиллын тогтолцоог” хамгаалахад  зарцуулах бол 2.3 сая орчим ам.долларыг бусад зардалд оруулна гэж тооцоолж байна.

Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр АНУ-д царцаасан хөрөнгөнөөс 97 сая орчим ам.доллар үлдэх аж. АНУ Хуан Гуайдог Венесуэлийн түр ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрдөг тул түүнд гадаад дахь данснаас мөнгө гаргуулах эрх бий гэдгийг “Bloomberg” агентлаг цохон тэмдэглэжээ.

Коронавирусний вакцин худалдан авахад зориулах хөрөнгийг нь чөлөөлөхийг эрх баригчид АНУ, Их Британи, Европын Холбооны орнуудаас хүссэн хэдий ч татгалзсан хариу авсан хэмээн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро нэгдүгээр сард мэдэгджээ. “COVAX” механизмаар дамжуулан вакцин худалдан авах үлдсэн 56 сая ам.долларыг энэ долоо хоногт шилжүүлнэ гэж тэрбээр сүүлд мэдэгдсэн байна. Царцаасан зарим хөрөнгийг Төв банк чөлөөлж чадсанаар төлбөр төлөх боломжтой болсон гэдгийг Н.Мадуро цохон тэмдэглэв.


Холбоотой мэдээ