ШУА шинэ ном, бүтээлийнхээ дээжээс Үндэсний номын санд хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-04-23 17:26:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Дэлхийн ном, зохиогчийн эрхийн өдөр”-ийг тохиолдуулан ШУА, Монгол Улсын Үндэсний номын сантай хамтран жил бүр зохион байгуулдаг "Эрдэм номын чуулган" шинэ ном хандивлах, танилцуулах үйл ажиллагааг энэ жил цахимаар явууллаа.


Энэ хүрээнд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар болон харьяа 14 хүрээлэнгээс 2021 онд хэвлүүлсэн шинэ ном, бүтээлийнхээ дээж 220 ширхэг номыг Үндэсний номын сангийн сан хөмрөгт хандивлав.


Өнгөрсөн жил ШУА, харьяа хүрээлэнгүүдээс 223 нэр төрлийн шинэ бүтээлийг танилцуулж,  470 ширхэг  бүтээлийг Үндэсний номын сангийн сан хөмрөгт хандивлаж байжээ.  

Холбоотой мэдээ