Вакцины хоёр дахь тун хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-04-24 20:15:43

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Ковид19-ийн эсрэг вакцины 2 дахь тунг өнөөдөр Дархан сумын хэмжээнд хийж эхэллээ. Эхний тунд 3 дугаар сарын 27-29-ний өдөр хамрагдсан 2000 орчим иргэний 400 гаруй нь хамрагдлаа. 

Уг 400 гаруй хүмүүст аймгийн Онцгой комиссын гишүүд, Эрүүл мэндийн салбар, Цагдаа, Онцгой байдлын алба хаагчид, хэвлэлийнхэн багтсан.  Хоёр дахь тун вакцин нь өмнөхтэй адил БНХАУ-ын Синофарм компанийн эмийн үйлдвэрийн Вероселл вакцин юм. Сумдад 5 дугаар сарын 1-нээс эхлэн хоёр дахь тунгийн вакцинжуулалт эхэлнэ. Аймгийн хэмжээнд нийт 21850 гаруй иргэн эхний тунд хамрагдсан. Эхний тунд хамрагдсан иргэдийн утсанд очсон мэдээллийн дагуу дараагийн тунг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 294 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдварын 21 тохиолдол батлагдаж, шинээр бүртгэгдсэн халдварын тоо 424 болсон байна. Сүүлийн тохиолдлуудын хувьд Хонгор, Орхон сумаас тус бүр 2, бусад нь Дархан суманд гэрийн ажиглалтад байсан иргэд ажээ. 

Түүнчлэн Шарын гол суманд бүртгэгдсэн Өвөрхангай аймгийн "Сэмжид Хужирт" рашаан, сувиллаас үүдэлтэй 34 тохиолдол бүрэн эдгэрсэн гэж сумын Засаг дарга Б.Лхамсүрэн мэдээлэв.

.

Холбоотой мэдээ