Шүлхий өвчний вакцин хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-17 18:42:31

Дорноговь аймгийн сумдууд малын шүлхий өвчний тарилгыг зургадугаар сарын 06-наас эхлэн 14 хоногийн хугацаанд орон нутагтаа зохион байгуулж байна.

Вакцинжуулах ажлын хэсгийг  тухайн багийн Засаг дарга ахалж эмч мэргэжилтэн, туслах ажилтны бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байгаа бөгөөд тарилгыг зөвхөн үхэр тугалд тарьж байна.

Урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад зөвхөн өөрийн аймгийн малыг хамруулж байгаа аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ