Сумогийн Зуны тэмцээний банцүкэг зарлажээ

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-04-27 07:35:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо 2021 оны тавдугаар сарын 9-нд эхлэх Зуны тэмцээний банцүкэг Японы сумо бөхийн холбооноос даваа гараг /2021.04.26/-т зарлалаа. 


Энэ удаагийн башёд 70 дахь Их аварга Какүрюү М.Ананд зодог тайлснаар 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал ганцаараа ёкозүна цолтой барилдахаар болсон билээ. Харин Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ цол дэвшсэнээр Зуны тэмцээнд 4 Озэки цолтон зодоглох юм.


Ёкозүна Хакүхо гэмтлийн улмаас энэ удаа барилдахгүй тул 4 Озэки зүүн, баруун жигүүрийг манлайлан барилдах юм байна.


Макүүчид /дээд зиндаа/ 3 түрүүлэхдээ нэг ч удаа Озэки цолтой түрүүлж байгаагүй Тэрүнофүжи өнөөдөр сэтгүүлчдэд “Сүүлийн үед шинэ ёкозүна төрөөгүй байгаа тул бөх сонирхогчид шинэ аварга хүлээж байгаа үед болж байгаа тун чухал тэмцээн. Ёкозүна болохын тулд Озэки цолтон башё бүр түрүүлэхийн төлөө тэмцэж байх ёстой. Зуны тэмцээний гол баатрууд 4 Озэки байх болно гэж бодож байна” гэжээ.


Зуны тэмцээний Банцүкэ


Хакүхо Ёкозүна барилдахгүй 

 

Асанояма Озэки Такакэйшёо

 

Шодай Озэки Тэрүнофүжи

 

Такаясү Сэкивакэ Таканошёо

 

Митакэүми Комүсүби Дайэйшёо

 

Вакатакакагэ Маэгашира-1 Хокүтофүжи

 

Мэйсэй М-2 Тобизарү

 

Аойяма М-3 Чиёонокүни

 

Кирибаяма М-4 Миёогирюү

 

Хоошёорюү М-5 Ооношёо

 

Хидэноүми М-6 Ичиножёо

 

Точиношин М-7 Такарафүжи

 

Цүрүгишёо М-8 Эндо

 

Шиманоүми М-9 Кагаяки

 

Тамаваши М-10 Тэрүцүёоши

 

Котоновака М-11 Чиёошёома

 

Котоэко М-12 Окиноүми

 

Акисэяма М-13 Дайамами

 

Рюүдэн М-14 Чиёотайрюү

 

Кайсэй М-15 Мидорифүжи

 

Ишиүра М-16 Чиёомарү

 

Акүа М-17

 

Монгол бөхчүүд:

 

Жюүрёо-д

 

Б-3 Азүмарюү С.Тодбилэг

 

Б-7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар

 

Б-10 Миторюү Б.Төрболд

 

З-13 Дайшёохо Ч.Шижирбаяр

 

Макүшита-д

 

З-5 Хокүтэнкай Г.Сүхбат

 

З-9 Хокүсэйхо Э.Даваанинж

 

Б-14 Сакигакэ Я.Баттүшиг

 

Б-16 Тамашёохо Э.Энхманлай

 

З-35 Ёошёояма Б.Анхбаяр

 

З-49 Дэванорюү Т.Тэмүүлэн

 

З-51 Хокүтомарү Н.Чинзориг

 

Санданмэ-д

 

Б-7 Саданохикари Д.Наранцогт

 

Жонидан-д

 

З-18 Араүма Б.Төртогтох

 

Б-103 Кагамио Б.Нанжид

Холбоотой мэдээ