Шинэ цэргүүд албаа сайн хааж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-18 01:50:29

Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хааж буй шинэ цэргүүд цэргийн анхан шатны бэлтгэлд хамрагдаж байна.

Энэ үеэр Завханы ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Г.Нэмэхбаяр орон нутгаас татагдан ирсэн цэргүүдтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонсчээ. 2016 оны нэгдүгээр ээлжинд татагдсан цэргүүд сэтгэл өндөр, цэргийн сургуулилтад аль хэдийн дадлагажсан байгаад хурандаа баяр хүргэж тэдний ар гэртээ илгээсэн захидлыг нь гэрт нь хүргэж өгөхөө амалжээ.

Цэрэг дайчид энэ сарын 19-ны өдөр цэргийн тангарагаа өргөх юм байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ