Бууцагаан сум руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-04-28 20:03:44

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бууцагаан сум коронавируст халдвараас урьдчилан сэргийлж хүн болон тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. 

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Хөшөөт цайны газраас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хоёр хүний хариу эерэг гарчээ. Тухайн иргэдтэй ойр харьцсан иргэд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд байгаа нь тогтоогдож, сумын Засаг даргын захирамжаар  энэ сарын 27-30-нд хүн болон тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.

Аймгийн ЭМГ-ын баг Бууцагаан суманд очиж тархвар зүйн судалгаа авч, мэргэжлийн туслалцаа үзүүлж байгаа аж.

Холбоотой мэдээ