Дорноговь аймагт зуншлага сайхан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-18 17:39:25

Дорноговь аймгийн ихэнх сумаар энэ жил хур бороо орж зуншлага сайхан болж буй талаар тус аймгийн УЦУОША-аас мэдээллээ.

Зургадугаар сарын нэгдүгээр арав хоногт  нийт сумдын нутгаар 1,8-25,2  мм хур тунадас орсон бол 10 хоногийн нийлбэрээр Хөвсгөл суманд1,8 мм буюу хамгийн бага хур тунадас, Дэлгэрэх суманд 2,4 мм, Эрдэнэ суманд 3,9 мм, Алтанширээ суманд 4,3 мм орсон байна.

Улаанбадрах суманд 25,2  мм хамгийн их хур тунадас орсон байхад Замын-Үүд суманд 20,6 мм, Сайхандулаан суманд 16,6 мм, Мандах суманд 15,6  мм орж  бусад сумдаас зуншлагаар  илүү байгаа юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ