Ардчилсан намын дарга З.Энхболд Баян-Өлгий аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-19 14:05:13

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Баян-Өлгий аймагт ажиллаж сонгогч олонтой уулзлаа.

Уулзалтад Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга асашёорюү Д.Дагвадорж болон УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигч А.Бакей, Х.Ержан, Д.Мурат болон  аймгийн ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн төлөөлөл оролцлоо.

УИХ-ын дарга З. Энхболд 2012-2016 оны Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа түрүү түрүүчийн Засгийн газрын үйл ажиллагаатай харьцуулан танилцуулсан юм. Тэрээр өөрийн илтгэлдээ “Таван сайн” хөтөлбөрийг танилцуулав. Үүнд, «Сайн малчин», «Сайн хашаа», «Сайн оюутан» хөтөлбөрүүд хэрэгжээд эхэлсэн. Харин «Сайн бизнес», «Сайн экспорт» хөтөлбөрүүдийг энэ жилээс хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөр зэрэг томоохон ажлуудын үр дүн, энэ бүхнийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар мэдээлэл өглөө.

Тус уулзалтын төгсгөлд Өлгий сумын иргэдийн асуултад хариулт өгч харилцан санал солилцлоо.

УИХ-ын дарга З.Энхболд болон бусад хүмүүс 2016 оны УИХ болон аймгийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчиддээ амжилт хүслээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ