Говь-Алтай аймаг 12500 хүн тун вакциныг хүлээн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-05-02 13:15:21

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт коронавирусний эсрэг дархлаажуулалтыг эрчимтэй хийж байна. 

Тус аймагт дөрөвдүгээр сарын 6-наас хийж эхэлсэн дархлаажуулалтад өнөөдрийн байдлаар эхний тунд 5848, хоёр дахь тунд 878 иргэн хамрагдаад байна.

Тавдугаар сарын 1-нд 60-аас дээш насныхан хамрагдсан бол өнөөдөр 40-өөс дээш насны иргэдийг дархлаажуулалтад  хамруулж байна.

Түүнчлэн өнөөдөр ЭМЯ-наас хуваарилсан 12500 хүн тун вакцин Говь-Алтай аймагт буусныг холбогдох албаныхан хүлээн авч, сумдад хуваарилах ажлыг хийж байгаа ажээ.

Холбоотой мэдээ